Ажлаа солих шийдвэр гаргах өдрөөс эхлээд л та сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй гэдгийг мэдэх үү? Шинэ орчин, шинэ хамт олон, шинэ хариуцлага гээд сэтгэл зүйн хувьд олон бэрхшээл дагуулж болзошгүй учраас айх, сандрах, эргэлзэх мэдрэмжүүд давхцдаг гэхэд болно. Тиймээс ажлаа солих үеийн сэтгэл зүйн бэлтгэлийг зөв хийх нь танд маш их тустай. Ингээд ажлаа солих үеийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх хэрэгтэй хэдэн зөвлөгөөг блэтгэлээ.
1. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх
Ажлын байр солиход хамгийн түрүүнд сэтгэл зүйн хувьд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх нь юу юунаас илүү хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юм.
Хүмүүс ихэвчлэн өөртөө танил, дассан орчин, бидний нэрлэдэгээр comfort бүсээсээ гарахаас айдаг. Гэхдээ:
Өөрчлөлт бол таны амьдралын дахин нэг эхлэл төдийгүй шинэ эхлэл, шинэ боломжууд таныг хүлээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг өөртөө ойлгуулчихвал таны сэтгэл зүй эртнээс өөрчлөлтөд бэлэн болох юм.
2. Сэтгэл зүйн бэлтгэлээ хангах
Ажлын байр солих үед таны сэтгэл зүйд дарамт үүсгэж болдог. Тиймээс дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:
- Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх: Өмнөх ажлын байрандаа хэрэгжүүлсэн, өөрийнхөө хийсэн бүтээсэн амжилтаа эргэн харж, өөрийн чадвараа үнэлээрэй
- Хүлээлтээ тодорхой болгох: Шинэ ажлаасаа яг юу хүсэж байгаагаа тодорхой болгоорой. Цалингийн нэмэгдэл, эсвэл кареерь өсөлт үү?
- Стрессээ зөв удирдах: Амралт, дасгал, найз нөхөдтэйгөө ярилцаж сэтгэл зүйдээ үүсэж байгаа стрессээ гадагшлуулаарай.
- Гэр бүлийн дэмжлэг авах: Ойр дотнын хүмүүсийн сэтгэл санааны дэмжлэг энэ цаг үед маш чухал. Тиймээс мэдрэмжээ илэрхийлж, хайртай хүмүүсээсээ тусламж авааарай.
3. Шинэ орчинд өөрийгөө бэлтгэх
Ажлаа солихоос өмнө шинэ ажлын байр, орчин нөхцлөө урьдчилан судлаад үзэхэд буруудах зүйл байхгүй шүү.
- Байгууллагын соёл, үнэт зүйл
- Удирдлагын арга барил
- Ажлын орчны уур амьсгалыг нэг асууж сураглаад үзээрэй.
4. Сэтгэл зүйн хямрал үүсвэл яах вэ?
Ажлаа солих үед сэтгэл зүйн хямралд орох нь маш түгээмэл бөгөөд үүнээс ичиж, зугтах хэрэггүй. Өөрчлөлт, шинэ орчинд дасан зохицох үе шатанд айдас, стресс, ганцаардал, итгэлгүй байдал үүсдэг. Энэ нь таны биед болон сэтгэл зүйд шууд нөлөөлж, шинэ ажилдаа дасах явцыг удаашруулж болзошгүй. Иймд дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй.
- Мэргэжлийн хүнээс тусламж авах
Сэтгэл зүйн хямралыг ганцаараа даван туулах шаардлагагүй. Сэтгэл судлаач, карьер коуч, мэргэжлийн зөвлөхүүдээс тусламж авах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд маш чухал. Судалгаагаар, сэтгэл зүйн зөвлөгөө авсан ажилтнууд шинэ орчинд хурдан дасан зохицдог болохыг American Psychological Association (APA) онцолсон байдаг.
- Дасгал хөдөлгөөн хийх
Биеийн идэвхтэй байдал стресс бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. World Health Organization (WHO)-ийн судалгаагаар, долоо хоногт 150 минут хөнгөн болон дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл гутрал, түгшүүрийг бууруулахад өндөр үр нөлөөтэй гэжээ. Жирийн алхах, иог, аэробик зэрэг хялбар дасгалуудыг туршаад үзээрэй.
- Амралтаа зөв зохицуулах
Ажлаа сольсон үед шинэ ажлын ачаалалд шууд бүрэн автчихвал ядаргаа, стресс хурдан үүсдэг. Амралт, ажлын тэнцвэрийг хангах нь чухал. Судалгаагаар, тогтмол амарч, зав гарган өөртөө цаг зориулдаг хүмүүс ажлын орчинд илүү бүтээмжтэй, сэтгэл хангалуун байдаг нь батлагдсан байдаг шүү.
- Шинэ хамт олонтойгоо нээлттэй харилцах
Шинэ хамт олонтойгоо нээлттэй, энгийн, найрсаг харилцах нь ажлын орчинд хурдан дасах түлхүүр болдог. CareerBuilder-ийн 2022 оны судалгаагаар ажлаа сольсон хүмүүсийн 62% нь шинэ хамт олонтой амархан ойлголцсон тохиолдолд сэтгэл зүйн стресс багассан гэжээ. Шууд, энгийн яриа өрнүүлэх, санаачилгатай, нээлттэй харилцахыг хичээгээрэй.
- Хугацаанд итгэх
Сэтгэл зүйн хямрал нь түр зуурын мэдрэмж гэдгийг ойлгох хэрэгтэй. Harvard Medical School-ийн сэтгэл судлаачид ажлаа сольсон хүмүүсийн 75% нь 3-6 сарын дараа шинэ орчиндоо бүрэн дасаж, анхны стресс, түгшүүр багассан гэж дүгнэсэн байна. Ажлаа солих нь амьдралын томоохон өөрчлөлт бөгөөд энэ нь сэтгэл зүйд тодорхой ачаалал дагуулдаг. Гэхдээ та энэ үеийг зөв зохицуулж чадвал шинэ боломж, шинэ амжилтын үүд нээгдэнэ. Мэргэжлийн зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн хийх, амралтаа зохицуулах, хамт олонтойгоо нээлттэй харилцах нь таны сэтгэл зүйг хамгаалах хамгийн үр дүнтэй алхмууд юм.
Өөртөө итгэ. Энэ өөрчлөлт таны өсөлтийн нэг хэсэг. LAMBDA Burnout-ын тест та өөрийгөө шалгаж үзээд, одоогийн мэдрэмждээ дүгнэлт хийгээрэй.