Category: Ажил Хайх Арга

  • Зайнаас ажиллах ажлын байранд хэрхэн бэлтгэх вэ?

    Зайнаас ажиллах ажлын байранд хэрхэн бэлтгэх вэ?

    Унших: Зайнаас Ажиллах Боломжтой Ажил Мэргэжлүүд

    Зайнаас ажиллах буюу “Remote work” нь сүүлийн жилүүдэд буюу цар тахлын дараагаас улам бүр түгээмэл болж, олон олон байгууллага өөрсдийн ажилчдын ажлын орчныг гэртээ эсвэл дуртай газарт ажиллах боломжийг олгох болжээ. Энэ нь ажил амьдралын тэнцвэрээ зөв удирдах, өөрийн хүссэн орчиндоо ажиллах зэрэг олон давуу талтай ч, энэ хэлбэрт шилжин ажиллах нь бас өөрийн  гэсэнонцлог, сорилтуудтай. Тиймээс хэрвээ та зайнаас ажиллах ажлын байранд өөрийгөө бэлтгэж байгаа бол энэ нь зөвхөн техник хэрэгслүүдтэй холбоотой асуудал биш, харин сэтгэл зүйн болон зохион байгуулалтын олон талын уялдааг ханган ажиллах чадварыг шаардах юм.

    Энд дарж lambda.global дээр нийтлэгдсэн зайнаас ажиллах боломжтой ажлын байруудтай танилцана уу.

    1. Техникийн бэлтгэл:

    Зайнаас ажиллахад шаардлагатай анхны зүйл бол өөрийн ажлын орон зайг бүрдүүлэх явдал юм. Та компьютертэй, мөн тасалдалгүй, хурдан интернет холболттой байх хэрэгтэй. Зарим байгууллагууд ажилчдынхаа хэрэгсэл, програм хангамжийг хангаж өгдөг ч, хэрэв та бие даан ажиллах бол дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

    • Компьютер болон төхөөрөмж: Жишээ нь, цахим шуудан, видео дуудлага хийх, ажлын төлөвлөгөө хийхэд зориулагдсан үйлдлийн систем, програмуудтай тохирох компьютер хэрэгтэй. Дахин хэлэхэд, хурдтай интернет холболт нь зайнаас ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
    • Програм хангамж: Хэрэгцээт программуудаа суулгах. Үүнд, видео дуудлага хийх програм (Zoom, Microsoft Teams), хувийн болон ажлын мэдээллийг хуваалцах програм (Google Drive, Dropbox, OneDrive), төслийн менежментийн програмууд (Trello, Asana, Monday.com) орно.
    • Цахим аюулгүй байдал: Зайнаас ажиллахад өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах, эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. VPN ашиглах, хоёр алхамт баталгаажуулалт (2FA) хэрэглэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

    2. Ажиллах орчин:

    Зайнаас ажиллах нь гэртээ эсвэл өөрт тохиромжтой орчинд ажиллах боломжийг олгодог ч, зөв орчин бүрдүүлэх нь чухал. Учир нь өөрт тохирсон орчинг  цагаа бүрэн үр дүнтэй зохион байгуулж чадахгүй байх, ажилдаа төвлөрч чадахгүй байх зэрэг эрсдлүүд үүсдэг. Тиймээс:

    • Тохиромжтой орчин: Ажлын орчин тухтай байж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх ёстой. Энэ нь танд тохиромжтой ширээ, сандал, гэрэлтүүлэгтэй орчин байх шаардлагатай гэсэн үг.
    • Ажлын орон зайг тусгаарлах: Хэрэв гэртээ ажиллаж байгаа бол, ажлын орон зайг гэрийн бусад хэсгээс тусгаарлах хэрэгтэй. Энэ нь сэтгэл зүйн хувьд ч, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах болно.

    3. Цагийн менежмент:

    Зайнаас ажиллах нь өдөр тутмын амьдралын хэв маяг болон цагийн менежментэд шинэ зохион байгуулалт хийхийг танаас шаардана. Учир нь зайнаас эсвэл гэрээсээ ажиллах үед хүмүүст албан ёсны ажлын цагийн хуваарийн хяналтаас гарч, заримдаа илүү их цаг зарцуулж түүнээсээ ядарч сульдан, бүтээмж нь буурах магадлалтай байдаг. Тиймээс:

    • Ажлын цагийг барих: Өдрийн цагийн хуваарийг яг тодорхойлж, ажлын цагийнхаа эхлэл, төгсгөлийг зааж, амралт болон завсарлагын цагаа ч хуваарилах хэрэгтэй.
    • Төлөвлөгөө гаргах: Өдөр тутмын болон долоо хоногийн төлөвлөгөө гаргаж, тэргүүлэх ач холбогдол бүхий ажлуудаа эхлүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал.

    4. Харилцаа холбоо, хамтран ажиллах:

    Зайнаас ажиллах үед ажлын байр болон ажлын хамт олны дунд үүсэх хамгийн гол өөрчлөлт нь баг хамт олонтой хамтран ажиллах үед үүсэх харилцаа болон мэдээлэл солилцоход тулгардаг асуудлууд байдаг. Тиймээс баг хоорондын харилцааг зохицуулахын тулд энгийн, шуурхай харилцааг илүүд үзэх хэрэгтэй. Тиймээс:

    • Шууд харилцаа: Ажлын явц, асуудал шийдэх, санал солилцох гэх мэт бүх зүйлд шуурхай холбоо барих шаардлага гарна. Үүний тулд цахим шуудан, мессенжер програмууд болон видео дуудлагыг ашиглаж байх нь чухал.
    • Далд харилцаа: Зайнаас ажиллахдаа хүмүүст хоорондоо “бие биетэйгээ уулзах” боломжгүй учраас харилцаа холбоо болон нэг нэгэндээ урам өгөх нь тун чухал. Энэ нь багийн бүтээмжид шууд нөлөөлдөг.

    5. Сэтгэл зүй болон өөрийгөө удирдах:

    Зайнаас ажиллах нь нэг талаараа танд хүссэн орчиндоо өөрийн таваар ажиллах боломжыг олгох давуу талатай ч, заримдаа ажлын ачаалал, цагийн менежмент, ганцаардах зэрэг сэтгэл зүйн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс:

    • Сэтгэл зүйгээ анхаарах: Гэрээсээ ажиллах үед сэтгэл санаа хямрах, ганцаардах магадлал их байдаг. Тиймээс өөрийнхөө сэтгэл зүйд анхаарал хандуулж, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найзуудтайгаа харилцаж байх нь чухал.
    • Завсарлага авах: Өдөртөө завсарлага авч, биеийн болон сэтгэл зүйн амралт авах хэрэгтэй. Гадаа гарч алхах, ном унших, эсвэл хоббигоо хөөх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

    6. Зохион байгуулалт:

    Зайнаас ажиллахын хамгийн чухал нь өөрөө өөртөө бүрэн хариуцлага хүлээж өөрийгөө зөв зохион байгуулах шаардлагатай. Учир нь таны ажлын үр дүн гүйцэтгэл нь зөвхөн таниас өөрөөс тань хамаарч эхлэх тул хувийн зохион байгуулалтыг чухалчлах хэрэгтэй.

    • Өөрийгөө хариуцлагатай байлгах: Ажлын үр дүн нь зөвхөн таны хариуцлагаар хамаарна. Хийсэн ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх, өөртөө тайлагнах, гүйцэтгэлийг үнэлэх нь тусална.
    • Тогтмол үнэлгээ хийх: Хийж байгаа ажлынхаа дүнг эргэн харж, хаана сайжруулалт хийх шаардлагатайг ойлгох нь сэтгэл ханамж, бүтээмжийг хадгалж үлдэхэд тусалдаг.

    Зайнаас ажиллах нь хүн бүрт өөрийн хүссэн орчиндоо ажиллах хэрэгцээтэй, олон боломжуудыг нээж өгч байгаа ч, энэ нь зохион байгуулалт, өөрийн хариуцлага, технологийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлийг шаарддаг. Техник хэрэгсэл, ажлын орчин, цагийн менежмент, харилцаа холбоо, сэтгэл зүйн тэвчээр — эдгээр бүх зүйлсийг бүрэн дүүрэн бэлтгэсэн байх үед та зайнаас илүү амжилттай үр дүнтэй ажиллах болно.

  • Ажлын байрны ярилцлагын төрлүүд

    Ажлын байрны ярилцлагын төрлүүд

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Унших: Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Хэрвээ та өөрийн хүссэн ажилдаа амжилттай орохыг хүсэж байвал ажлын ярилцлагын үеэр тухайн ярилцлага хийх арга барил болон асуух асуултны төрөл тус бүрт  бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ та аливаа ямар нэг төрлийн асуулт, ярилцлагаас анхаарах зүйлсийг мэдэж, суралцвал амжилттай ярилцлагад орж, хүссэн ажлаа олох боломж тань илүү их өсөх болно. Учир нь ажлын ярилцлага нь ажил олгогчид болон ажил горилогчдын харилцан ойлголцлыг бий болгож, ажилд тохиромжтой хүнийг сонгоход чухал үүрэгтэй алхам юм. Гэхдээ ярилцлага бүр өөр өөрийн онцлог, тодорхой зорилго бүхий арга барилыг ашигладаг. Хэрэв та ажлын ярилцлагад орж байгаа бол эдгээр төрлийн ярилцлагуудын талаар мэдэх нь таны бэлтгэлтэй байх, ярилцлагаа амжилттай даван туулахад туслах болно.

    1. Утсан ярилцлага (Phone Interview / Phone Screen)

    Утсаар ярилцлага хийх нь ихэвчлэн анхны шатны ярилцлагын шүүлтүүрийн шатанд хэрэглэгддэг. Ажил олгогчид таны талаарх тодорхой мэдээлэл авахын тулд таны ур чадвар, туршлагын талаар ярилцаж, таны сонирхсон ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ихэвчлэн өгдөг. Утсаар ярилцлага хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

    • Орчны чимээ шуугианаас зайлсхийх
    • Тайлбарлаж байгаа зүйлсийг анхааралтай сонсож, ойлгож, тодруулах асуулт асуух
    • Өөрийгөө бэлэн байлгах, аливаад сатаарахгүй ажил олгогчид гүн сэтгэгдэл төрүүлэхэд анхаарах

    2. Уламжлалт ярилцлага (Traditional Interview)

    Уламжлалт ярилцлага нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд таныг ажилд авахаар хүсэж буй байгууллагыг төлөөлсөн сонгон шалгаруулалтын менежер эсвэл таны ажиллах хэлтэс, албаны менежертэй ганцаарчилан уулзалт хэлбэрээр нэг нэгээрээ ярилцдаг ярилцдлага юм. Энэ ярилцлага нь тухайн компанийн соёл, ажлын байрны шаардлагад нийцэу буй эсэхийг тодорхойлоход тусалдаг. Зарим тохиолдолд ялангуяа орчин үед энэ ярилцлагын үеэр виртуал платформ ашиглан уулзалт хийх нь түгээмэл болсон. Энэ ярилцлагын үеэр:

    • Хувцаслалт болон ярилцлагын бэлтгэлд анхаарах
    • Таны ур чадвар, туршлагын талаар асуулт асуухад оновчтой, жишээтэй хариулах
    • Биеийн хэлэмж болон өөртөө итгэлтэй байхад анхаарах

    3. Стресс хэмжих ярилцлага (Stress Interview)

    Стрессийн ярилцлага нь таныг хурцадмал нөхцөлд ажиллах чадварыг шалгах зорилготой. Тухайлбал, та бүх асуултанд түргэн шуурхай хариулах, эсвэл өөрийн сэтгэл санааг удирдах чадварыг үзүүлэх шаардлагатай байдаг. Асуултууд нь таныг сандаргах, сэтгэл түгшүүлэх чиглэлтэй байдаг бөгөөд хэдийгээр стрессийн ярилцлага нь орчин үеийн сонгон шалгаруулалтад ховор хэрэглэгддэг ч, хэрэв ийм төрлийн ярилцлага таарвал:

    • Сэтгэл санаагаа тайван байлгаж, хариултууддаа итгэлтэй байх
    • Нарийвчилсан хариулт шаарддаггүй асуулт асуувал, тайван хариулт өгөх

    4. Цуврал ярилцлага (Serial Interview)

    Цуврал ярилцлага нь хэд хэдэн шаттай, удаан хугацаанд үргэлжлэх ярилцлагын процесс юм. Тухайлбал, эхлээд таныг удирдлагын багийн гишүүдтэй ярилцдаг бол дараа нь тухайн багийн менежертэй болон бусад хамтран ажиллах хүмүүстэй ярилцаж болно. Энэ төрлийн ярилцлага нь ихэвчлэн менежментийн түвшний ажилд орхоор сонирхож буй хүмүүстэй хийгдэхэд тохиромжтой байдаг. Хэрэв та цуврал ярилцлагад орж байгаа бол:

    • Өөрийнхөө давуу болон сул талыг нээлттэй илэрхийлэх
    • Бусад ярилцлагаас олж авсан туршлагуудаа ашиглах
    • Анхааралтай байж, үе шат бүрт бэлтгэлтэй уялдаатай хариулт өгөхөд анхаарах

    5. Өдрийн хоолны үеэрх ярилцлага (Lunch Interview)

    Өдрийн хоолны үеийн ярилцлага нь тухайн компанийн соёлыг илүү сайн танин мэдэх, таны харилцааны ур чадварыг шалгах зорилготой байдаг. Энэ төрлийн ярилцлага нь илүү чөлөөтэй, албан бус байдлаар явагддаг бөгөөд олон хүний өмнө сэтгэл санаа, бие авч яваа байдал зэргээр хандлагыг тодорхойлох зорилготой байдаг. Энэ үед:

    • Зөв, хүндэтгэсэн зан чанар илэрхийлэх
    • Хоол сонгохдоо хэт үнэтэй хоол захиалахгүй байх
    • Ажлын байртай холбоотой асуултуудыг асууж, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах

    6. Панел ярилцлага (Panel Interview)

    Панел ярилцлага нь ажил олгогч талаас та хэд хэдэн хүнтэй хамт ярилцлага орох ярилцлагын хэлбэр юм. Энэ төрлийн ярилцлагад нэгээс олон хүн таныг сорьж, асуулт асуух бөгөөд та хамгийн сайн хариултыг өгөхөд анхаарах хэрэгтэй. Панел ярилцлагад орж байгаа бол:

    • Өөртөө итгэлтэй байх
    • Ярилцлагын үеэр аль нэг гишүүнийг онцгойлохгүйгээр бүх асуултад дэлгэрэнгүй хариулах
    • Бүх гишүүдийн асуултад тэнцвэртэй хариулт өгөх

    7. Нөхцөл байдлын ярилцлага (Situational Interview)

    Нөхцөл байдлын ярилцлага нь таны шийдвэр гаргах чадварыг шалгах зорилгоор бодит амьдрал дээр тохиолдож болох нөхцөл байдлыг танилцуулж, таниас тухайн нөхцөл байдал хэрхэн хариу үйлдэл үзүүлэх байсан талаарх хариултыг хүсдэг. Эдгээр асуултууд нь таны ур чадвар, туршлагаас хамаарч шийдвэр гаргах чадварыг шалгадаг. Энэ төрлийн ярилцлагад:

    • Туршлага дээр суурилсан хариулт өгөх
    • Бодит жишээн дээр төвлөрч, хэрхэн шийдвэр гаргах вэ гэдгээ харуулах
    • Ийм төрлийн нөхцөл байдлыг хэрхэн удирдах талаар танилцуулж байх

    Ажлын ярилцлагын төрлүүд нь таныг ажил олгогчын зүгээс хамгийн сайнаараа таних боломжыг олгоно. Ажлын ярилцлагын төрлүүдэд тохируулан өөрийн туршлага, ур чадварыг тодорхойлох, өөрийгөө амжилттай илэрхийлэх нь амжилттай ярилцлага хийх түлхүүр юм. Тиймээс, эдгээр төрлийн ярилцлагуудад бэлтгэлтэй байж, өөрийн мэдлэг, ур чадвараа оновчтой, бүрэн илэрхийлэхэд анхаарах хэрэгтэй.

  • Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд

    Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Унших: Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Ажлын ярилцлага нь таны карьерын чухал шат, шинэ боломжийг нээх түлхүүр байдаг. Тиймээс, ярилцлагын үеэр өөрийгөө оновчтой илэрхийлэх нь таныг мэргэжлийн түвшинд харуулж, ярилцлагын үр дүнд эерэг нөлөө үзүүлэх боломжийг олгодог. Гэхдээ зөв илэрхийлэл нь зөвхөн таны чадвар, туршлагаас гадна таны хандлага, мэргэжлийн ёс зүй, хувийн шинж чанаруудыг ч тодорхойлдог. Тэгвэл ажлын ярилцлагын үеэр өөрийгөө хэрхэн оновчтой илэрхийлэх вэ? Дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр та ярилцлагад амжилттай оролцож, хүссэн ажлаа олох магадлалыг тань нэмэгдүүлэх болно.

    1. Өөрийнхөө чадвар, туршлагыг товч бөгөөд тодорхой илэрхийлэх

    Ажлын ярилцлагад орж байгаа үед таны мэргэжлийн ур чадвар, туршлага хамгийн чухал үүрэгтэй. Гэхдээ хэт урт эсвэл өргөн хэмжээний мэдээлэл өгөх нь ярилцлагачийн анхаарлыг сарниулж болох тул өөрийгөө товч бөгөөд тодорхой, гол зүйлсийг хөндөж илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь, “Өмнөх ажлын туршлагаараа би олон төрлийн төслийг амжилттай удирдаж, баг хамт олонтойгоо үр бүтээлтэй ажиллах чадвар эзэмшсэн” гэх мэтээр товч, дүгнэлттэй ярьж чадвал таны чадварууд илүү тодорхой харагдана.

    2. Амжилттай туршлагаа тоон дүнгээр батлах

    Ажлын ярилцлагын үеэр өөрийнхөө амжилтыг илэрхийлэхдээ тоон үзүүлэлтүүдийг ашиглах нь таны илэрхийллийг илүү бодитой, үнэмшилтэй болгодог. Та өмнөх өөрийн ажлын гүйцэтгэл ялангуяа байгууллагын орлогын өсөлт, төслийн гүйцэтгэл, багийн гүйцэтгэл зэрэг тоон үр дүнгүүдийг ашиглан өөрийн хариуцсан үүрэгт хэрхэн амжилттай ажилласан тухай хэлж болно. Жишээ нь, “Би маркетингийн багийн гишүүнээр ажиллах хугацаандаа сар бүрийн борлуулалтыг 15%-иар өсгөхөд нөлөө үзүүлэн ажилласан. Үүнд би зах зээл дээр гарч буй шинэ бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн ажлыг алхан ажиллаж байсан.” гэдэг нь таны ажилд үр дүнтэй ханддагийг харуулдаг.

    3. Өөрийнхөө сонирхол, үнэт зүйлсийг оновчтой тодорхойлох

    Ажлын ярилцлагад таны мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна, таны хувь хүн болон карьерын зорилго мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өөрийнхөө сонирхол, үнэт зүйлсийг тодорхой, эерэг байдлаар илэрхийлэх нь таныг тухайн ажлын байранд тохирох хүн мөн гэж харуулахад тусална. Жишээ нь, “Би аливаа ажлыг ямагт ул суурьтай харж, мөн бусадтай хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэхийг чухалчилдаг, мөн би инноваци, шинэ санал санаачлагыг дэмждэг орчинд өөрийгөө илүү сорьж, хөгжүүлэхийг хүсдэг” гэдэг нь таны хандлага, карьерын зорилгыг тодорхой илэрхийлнэ.

    4. Өөрийнхөө хүлээлт, төлөвлөгөөний талаар ярих

    Ярилцлагын үеэр та өөрийнхөө ажиллах хүлээлт болон ирээдүйн төлөвлөгөөний талаар ярьж, энэ ажлын байр таны карьерын хөгжилд хэрхэн туслах талаар ойлголт өгөх хэрэгтэй. Энэ нь таныг зөвхөн одоогийн шаардлагаар бус, ирээдүйд ч амжилттай ажиллах боломжтой гэдгийг харуулдаг. Жишээ нь, “Энэ ажлын байр нь миний ур чадвар, туршлагыг өргөжүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн би энэ байгууллагад удаан хугацаанд хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэх мэт.

    5. Биеийн хэлэмжийг зөв ашиглах

    Ярилцлага явагдаж байгаа үед зөв биеийн хэлэмж нь таны харилцаа, хандлагыг тодорхойлох чухал хүчин зүйл юм. Хэтэрхий их хөдөлгөөн хийх, эсвэл тохиромжгүй байрлалд суух нь ярилцлагын үеэр ажил олгогчид сөргөөр нөлөөлж буруу сэтгэгдэл төрүүлж болох тул биеийн хэлэмжийг зөв ашиглах нь чухал. Өөрийгөө итгэлтэй, эерэг байдлаар илэрхийлэхийн тулд:

    • Биеийн хэлэмжээ тайван, нээлттэй байлгах.
    • Нүдний харц, биеийн хөдөлгөөнөө тогтуун байлгах.
    • Хариулт хэлэхдээ удаан, ойлгомжтой байхад анхаарах.

    6. Ирсэн асуултуудад эерэг хариулт өгөх

    Ажил олгогчын зүгээс ярилцлагын үеэр танаас асууж буй асуулт бүрт эерэг, ойлгомжтой хариулт өгөх нь чухал. Тухайн асуултад хариулахдаа та зөвхөн өөрийн мэдлэг ур чадвараас гадна, аливаад хандах хандлагаа ч мөн давхар илэрхийлж байдгыг санах хэрэгтэй. Жишээ нь, “Хэрэв би ажил дээр маань ямар нэг асуудал тулгарвал, тухайн ажилд хамааралтай хүмүүст мэдээлэл хүргэх, мөн бусадтай хамтран ажиллах ямар арга зам байгааг хайж, хамгийн сайн шийдлийг олохыг зорьдог” гэж хэлснээр таны хариулт зөвхөн ур чадвар бус, багийн ажиллагаа, асуудал шийдвэрлэх ур чадвартай гэдгийг тань давхар харуулах болно.

    7. Алдааг хүлээн зөвшөөрч, сурсан зүйлсээ хэлэх

    Ажлын ярилцлагын үеэр ажил олгогчид хүмүүсийн амжилттай туршлагаас гадна тэдний гаргасан алдааг хэрхэн даван туулсаныг мэдэх нь чухал байдаг. Өмнөх ажил эсвэл амьдралд гаргасан алдаа байдаг бол, түүнийгээ хүлээн зөвшөөрч, хэрхэн сайжирч, суралцсан тухайгаа хэлэх нь таныг өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн болон цаашид хэр бүтээмжтэй ажиллах чадвартай гэдгийг илэрхийлдэг. Гэхдээ алдаа гаргадаггүй хүн байдаггүй боловч алхам тутамдаа алдаа гаргаж түүнийг засаж явдаг мэт сэтгэгдэлийг төрүүлэхээс зайлс хийгээрэй.

    Дүгнэлт

    Ажлын ярилцлага нь таныг хэрхэн оновчтой, итгэлтэй, харилцааны ур чадвартайгаар илэрхийлэх боломжийг олгодог чухал үе юм. Өөрийгөө зөв илэрхийлэх нь таны мэргэжлийн туршлагаас гадна таны хандлага, үнэт зүйлс, хувийн шинж чанаруудыг бас харуулдаг. Тиймээс ярилцлагын үеэр өөрийн туршлага, амжилт, зорилгоо тодорхой, эерэг байдлаар илэрхийлэх нь таныг хамгийн тохиромжтой өрсөлдөгч болгох хамгийн сайн арга юм.

  • Хэрхэн ажлын байрны зараас өөрт тохирсон эсэхийг таньж мэдэх вэ?

    Хэрхэн ажлын байрны зараас өөрт тохирсон эсэхийг таньж мэдэх вэ?

    Ажлын байрны зар нь тухайн ажилтанд тохирох эсэхийг тодорхойлох маш чухал мэдээлэл агуулдаг. Гэвч зарим тохиолдолд ажлын байрны зар дээрх мэдээлэл тодорхойгүй эсвэл хэт ерөнхий байдлаас болж танд үнэхээр тохирсон эсэхийг мэдэхэд хүндрэлтэй байдал үүсэж, энэ нь таныг төөрөгдүүлэх шалтгаан болдог. Тиймээс ажил хайж буй хүмүүсийн хувьд зар дээрх мэдээллийг зөв унших, анализ хийх нь хамгийн чухал юм. Учир нь тухайн байгууллагын оруулсан ажлын зараас та өөрт тохирсон эсэхийг таних бүрэн боломж байдаг.

    Энэ нийтлэлд бид хэрхэн ажлын байрны зараас өөрт тохирсон эсэхийг мэдэх тухай зөвлөмжүүдийг хуваалцаж байна.

    1. Өөрийн сонирхол, чадвар, үнэт зүйлсийг тодорхойлох

    Өөрт тохирсон ажлын байрыг олоход хамгийн эхний алхам бол өөрийгөө ойлгох явдал юм. Ажлын байранд ямар төрлийн ажил хийхийг хүсч байна вэ? Та ямар төрлийн орчинд ажиллахыг илүүд үздэг вэ? Танай сонирхол, мэргэжлийн ур чадварууд ямар салбарт хамгийн тохиромжтой вэ? Тухайн ажил таны хувь хүний үнэт зүйлс, ажиллах хандлагатай хэр нийцэх вэ?

    Эдгээр асуултанд хариулж, өөрийн сонирхол, давуу тал, ур чадварыг ойлгох нь зөв ажлын байрыг олоход зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, хэрвээ та илүү бүтээлч байдалд ажиллах хүсэлтэй бол маркетинг, дизайн, бүтээлч үйлдвэрлэл чиглэлээр ажиллах нь таалагдах болно. Харин зарим хүмүүс тоон мэдээлэл дээр ажиллаж, анализ хийх дуртай байдаг учир, эдийн засаг, санхүү, техникийн чиглэлээр илүү сайн ажиллах боломжтой байдаг.

    1. Ажлын байрны үүрэг хариуцлагыг нарийвчлан унших

    Ажлын байрны зар дээрх ажлын үүрэг хариуцлагыг анхааралтай унших нь хамгийн чухал алхам юм. Үүрэг хариуцлагыг тодорхой мэдэхгүй бол, тухайн ажил таны ур чадвар, сонирхолд тохирох эсэхийг дүгнэхэд хэцүү болно.

    • Зар дээр ажлын үндсэн үүрэг нь ямар байх вэ? Та үүнийг гүйцэтгэхэд бэлэн үү?
    • Ажлын зар дээрх ажил үүрэг нь таны мэддэг зүйлс болон хийж чаддаг зүйлстэй хэр нийцэж байна вэ?
    • Хэрвээ зар дээр “мэргэжлийн туршлага шаардлагатай” гэж заасан бол таны туршлага энэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаарай.

    Тухайн ажлын үүрэг нь таны сонирхол, чадвар, мэдлэгтэй нийцэж байвал энэ нь таны хувьд тохирсон ажил юм.

    2. Шаардлагатай ур чадварыг шалгах

    Ажлын байрны зар нь таны эзэмшсэн ур чадвар болон мэдлэгийг шаарддаг. Зар дээр дурдсан ур чадварын шаардлагыг харах нь чухал.

    • Ажлын байр ямар ур чадваруудыг шаарддаг вэ? (жишээ нь, технологи, удирдлага, хамтран ажиллах, харилцааны ур чадвар гэх мэт)
    • Эдгээр ур чадварууд таны эзэмшсэн чадвартай хэр нийцэж байна вэ?
    • Хэрвээ ажлын зар дээр ажилд хэрэгтэй техник мэдлэг, програм хангамжийн мэдлэг (жишээ нь, Excel, Python, CRM систем гэх мэт) заагдсан бол та энэ шаардлагыг хангасан уу?

    Хэрвээ таны ур чадвар, мэдлэг зар дээр дурдсан шаардлагатай нийцэж байвал энэ ажил таны хувьд тохиромжтой байх магадлалтай.

    3. Боловсролын болон туршлагын шаардлагыг харгалзан үзэх

    Тухайн ажлын байр таны боловсрол болон мэргэжлийн туршлагад хэр нийцэж байгааг шалгах нь чухал.

    • Зар дээрх боловсролын шаардлага таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилтэй нийцэж байна уу?
    • Туршлагын хувьд шаардлага хэрхэн заагдсан байна вэ? Өмнөх ажил, сургалт болон бусад туршлагууд нь энэ ажлын байранд хэрэгтэй шаардлагад нийцэж байна уу?

    Хэрвээ зар дээр дурдсан боловсролын түвшин, туршлагын хэмжээ таарахгүй бол энэ ажил таны хувьд тохиромжгүй байж болно. Гэхдээ зарим байгууллагууд туршлагыг боловсролоос илүү ач холбогдолтой гэж үздэг тул туршлагатай хүмүүст боломжтой байхыг анхаарна уу.

    4. Цалин, урамшуулал болон ажлын нөхцөлийг шалгах

    Цалин, урамшуулал, ажлын нөхцөл нь тухайн ажил таны амьдралын хэв маягтай хэр тохирч байгааг ойлгох чухал хэсэг юм. Хэрвээ ажлын байрны зар дээр цалингийн хэмжээ, урамшуулал, ажлын цагийн хуваарийг тодорхой заасан бол эдгээрийг харах хэрэгтэй.

    • Таны цалингийн шаардлага болон ажлын нөхцөлүүд энэхүү ажлын байрны нөхцөлтэй нийцэж байна уу?
    • Тогтмол амралт, уян хатан цагийн хуваарь, гэрээс ажиллах боломжийн талаар мэдээлэл байгаа эсэхийг шалгаарай.
    • Ажлын байр нь таны амьдралын хэв маяг, гэр бүлийн нөхцөл байдалд тохирох уу?

    Эдгээр зүйлсийг харгалзан үзэх нь таны хувьд тохирсон ажил болох эсэхийг тодорхойлоход тусална.

    5. Компанийн соёл, үнэт зүйлсийг ойлгох

    Тухайн компанийн соёл болон үнэт зүйлс нь таны ажиллахад хэр тохирохыг харах нь чухал. Зар дээр тусгайлан компанийн үнэт зүйлс болон соёлд юу чухал болохыг заасан байдаг бол энэ нь таны хувьд чухал зүйлсийг илэрхийлдэг.

    • Та компаниас ямар соёл, хандлагыг хайж байна вэ? (жишээ нь, бүтээлч байдал, ил тод байдал, багийн хамтын ажиллагаа)
    • Таны хувьд нээлттэй, тогтвортой орчин хэрэгтэй бол энэ компанийн соёл таалагдах уу?

    Тухайн компанийн соёл таны үнэт зүйлс болон ажиллах хандлагатай нийцэж байвал, энэ нь таны хувьд тохиромжтой ажлын байрыг илтгэнэ.

    6. Ажлын орчин болон карьерын хөгжлийн боломж

    Ажлын орчин, хамт олны хандлага болон карьерын хөгжлийн боломжууд нь таны ажлын байрыг сонгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

    • Зар дээр хамтран ажиллах, удирдлагын арга барил, өсөж дэвших боломжуудын талаар мэдээлэл байгаа эсэхийг шалгаарай.
    • Та энэ байгууллагад хэрхэн өсөж дэвшиж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой вэ?
    • Ажлын орчин нь таны хүсч байгаа бүтээлч, уян хатан орчинтой нийцэж байна уу?

    Хэрвээ эдгээр хүчин зүйлс таны ажиллах хүсэл, карьерын зорилготой нийцэж байвал энэ ажлын байр таны хувьд тохиромжтой байж болно.

    7. Шинэ мэдлэг, ур чадвар эзэмших боломж

    Ажлын байрны зар дээр шинэ ур чадвар, мэргэшил эзэмших боломжуудыг тодорхой заасан бол энэ нь та сонирхож буй чиглэлд хөгжих боломжийг олгоно.

    • Хэрвээ ажил дээр суралцах, шинэ ур чадвар эзэмших боломж байгаа бол энэ нь таны карьерын өсөлтөд чухал нөлөө үзүүлэх болно.
    • Компани өөрийн ажилтнуудаа хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?

    Шинэ мэдлэг эзэмших боломж нь таны карьерийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд ажлын байрыг сонгохдоо энэ хувьд чухал ач холбогдолтой.

    Ажлын байрны зар нь олон төрлийн мэдээллийг агуулж байдаг бөгөөд өөрт тохирсон эсэхийг мэдэхийн тулд тухайн зар дээрх шаардлагуудыг нарийвчлан шинжлэх нь чухал. Танд тухайн ажлын байр тохирсон эсэх нь ажлын үүрэг хариуцлага, ур чадвар, туршлага, цалин, компанийн соёл, карьерын хөгжлийн боломж гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Тухайн ажлын байр таны ур чадвар, сонирхол, карьерын зорилго, амьдралын хэв маягтай нийцэж байвал энэ нь таны хувьд хамгийн тохиромжтой ажлын байр байж болох юм.

  • CV-ээ оновчтой бичих нь: Шинэ төгсөгч ба туршлагатай ажилтны онцлог

    CV-ээ оновчтой бичих нь: Шинэ төгсөгч ба туршлагатай ажилтны онцлог

    Унших: Хэрхэн мэргэжлийн CV-тэй болох вэ? Юуг оруулах бас юуг оруулахгүй байх хэрэгтэй вэ?

    Унших: Applicant Tracking System(ATS)-д нийцтэй CV загвар гэж юу вэ?

    Ажлын байранд орж, карьерынхаа амжилтыг эхлүүлэхэд хамгийн чухал алхмуудын нэг бол сайн CV (Curriculum Vitae) бичих явдал юм. Энэ бол таны өөрийгөө танилцуулах хамгийн эхний алхам бөгөөд олон компаниуд таны CV-ээр дамжуулан таныг сонгон шалгаруулдаг. Гэхдээ шинэ төгсөгч болон туршлагатай ажилтны CV нь зарим талаараа ялгаатай байдаг. Тиймээс бид энэ нийтлэлд шинэ төгсөгч болон туршлагатай ажилтнуудын хувьд CV-гээ хэрхэн оновчтой бичих, юу онцлох хэрэгтэйг тусгайлан авч үзнэ.

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.

    1. Шинэ төгсөгчийн CV бичих загвар

    Шинэ төгсөгчид туршлага бага байдаг учир CV-нд оруулах зүйлс нь илүү тодорхой, хэрэглэгдэхүүнтэй байх ёстой. Тиймээс CV-ийг дараах загварын дагуу бичих нь хамгийн тохиромжтой:

    Шинэ төгсөгчийн CV-ийн бүтэц:

    • Хувийн мэдээлэл: Овог нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг, оршин суугаа хаяг (тухайн хэсгийг орхиж болно).
    • Мэргэжлийн зорилго (Professional Objective): Энэ хэсэгт та ямар салбарт ажиллах хүсэлтэй, ямар зорилготой ажил хайж байгаагаа товч, тодорхой дүгнэх хэрэгтэй. Жишээ нь:
      “Би хүний нөөцийн салбарт ажиллах сонирхолтой бөгөөд шинжлэх ухаан, статистик болон хүний сэтгэл зүйтэй холбоотой ур чадвараа ашиглан багийн харилцааг сайжруулахыг хүсэж байна.”
    • Боловсрол: Төгссөн сургуулиуд, сургалтын чиглэл болон дипломын зэрэг, олж авсан магистрын зэрэг зэрэг бүх боловсролын түүхийг жагсааж, хамгийн сүүлд төгссөн боловсролын зэргээ хамгийн эхэнд оруулна. Жишээ нь:
      “Бакалавр: Бизнесийн удирдлага – Хэрэглээний менежмент, Төгссөн: 2024, [Сургуулийн нэр]”
    • Ажлын туршлага: Шинэ төгсөгчид ажлын туршлага байхгүй байж болно. Тиймээс энэ хэсэгт таны хамрагдсан сургалт, дадлага, олон нийтийн үйл ажиллагаа эсвэл сайн дурын ажлууд туслах боломжтой. Мөн хийсэн төсөл, гарааны ажил гэх мэт зүйлсийг бичиж болно. Жишээ нь:
      “Дадлагажигч, Маркетингийн байгууллага, 2024 он” – Бренд танилцуулгын кампанит ажлын зохион байгуулалтанд оролцов. Нийгмийн сүлжээнд контент бүтээв.
    • Чадварууд: Шинэ төгсөгч нь техник, програмчлал, хэлний мэдлэг зэргийг онцолж чадваруудаа жагсааж оруулах хэрэгтэй. Жишээ нь:
      • Англи хэл: Маш Сайн
      • Microsoft Office (Word, Excel, PowerPoint): Туршлагатай
      • Програмчлал: Python (суурь ойлголт)
    • Гүйцэтгэсэн ажил эсвэл төсөл: Шинэ төгсөгчид өөрийн хийсэн төсөл, суралцаж буй болон дадлагын хугацаанд хийсэн ажил эсвэл багийн хамтын ажиллагааг онцлох нь чухал. Үүнийг тусгай хэсэг болгон оруулж болох юм:
      “Эрчим хүчний хэмнэлттэй байшин төсөл – Дадлагын төсөл”

      • Судалгаа хийж, материалын шинжилгээний тайлан боловсруулсан.
    • Сургалт, сертификатууд: Шинэ төгсөгчийн хувьд эзэмшсэн нэмэлт сертификатууд болон сургалтууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь:
      “Сертификат: Маркетингийн менежмент – Coursera (2023)”

    Шинэ төгсөгчийн CV бичих зөвлөмжүүд:

    • Боловсрол, сургалт, багийн оролцоо, дадлага, болон сайн дурын ажлын туршлагаа онцлоорой.
    • Мэргэжлийн зорилгоо тодорхой бичиж, таны хүсэл эрмэлзлэл хэрхэн тухайн ажлын байранд тохирч байгааг харуулаарай.
    • Чадварууд болон техник мэдлэгээ бичихдээ туршлага бага ч гэлээ ямар чадваруудтай болохоо илүү тодорхойлоорой.

    2. Туршлагатай ажилтны CV бичих загвар

    Туршлагатай ажилтан CV бичихдээ илүү оновчтой бүтэцтэй, тодорхой үр дүн гаргасан ажил, амжилтуудаа онцлох хэрэгтэй. Туршлагатай хүний хувьд ур чадвар, гүйцэтгэлийн үзүүлэлт, байгууллагын амжилтанд оруулсан хувь нэмрээ тодотгосон байдлаар бичээрэй.

    Туршлагатай ажилтны CV-ийн бүтэц:

    • Хувийн мэдээлэл: Овог нэр, холбоо барих мэдээлэл зэрэг.
    • Мэргэжлийн зорилго (Professional Summary): Энэ хэсэгт таны мэргэжлийн амжилт болон ямар ажил хийхийг хүсч байгаа талаар товч мэдээллээ оруулна. Жишээ нь:
      “Туршлагатай бизнес хөгжлийн мэргэжилтэн. 5 жилээс дээш хугацаанд төрөл бүрийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ амжилттай гаргаж, компанийн орлогыг 30%-иар нэмэгдүүлсэн.”
    • Ажлын туршлага: Туршлагатай ажилтны хувьд өмнөх ажлын байр болон тус байр дахь таны үүрэг хариуцлага, амжилтуудыг нарийвчлан тодорхой бичих хэрэгтэй.
      “Бизнесийн хөгжлийн менежер, [Компани нэр], 2020-2024”

      • Компани нь орлогын өсөлт 25%-иар нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
      • Шинэ зах зээлд бүтээгдэхүүн амжилттай нэвтрүүлсэн.
    • Амжилтууд: Таны хийсэн тодорхой төсөл, ажил дээр гаргасан амжилт болон тоон үр дүнг дурдвал CV илүү хүчтэй харагдана. Жишээ нь:
      “Шинэ бүтээгдэхүүний борлуулалт 15%-иар өссөн.” “Компанийн үйл ажиллагааг автоматжуулж, үйл ажиллагааны зардлыг 20%-иар бууруулсан.”
    • Чадварууд: Тухайн ажилд шаардлагатай ур чадваруудыг онцолж, хэрхэн байгууллагад ашиглагдсан тухайг тодорхой бичнэ. Жишээ нь:
      • Удирдлага: Ажлын багийг амжилттай удирдаж, үйл ажиллагааг сайжруулсан.
      • Стратеги төлөвлөлт: Шинэ бүтээгдэхүүний стратеги төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн.
    • Гүйцэтгэсэн ажил болон төслүүд: Туршлагатай ажилтан бол та байгууллагын чухал ажлууд болон шийдэлд оролцсон туршлагаа оруулж болно.
    • Сургалт, сертификатууд: Шинэ олж авсан ур чадвар, туршлага болон мэргэжлийн сертификатуудаа онцлох хэрэгтэй:
      “Сертификат: Стратегийн менежмент – Harvard Business School (2021)”

    Туршлагатай ажилтны CV бичих зөвлөмжүүд:

    • Ажлын туршлага, амжилтуудыг нарийвчлан, үр дүнтэй дүгнэх.
    • Таны хийсэн тодорхой ажил болон амжилтуудыг тоон хэмжүүрээр илэрхийлэх (жишээ нь, орлогын өсөлт, хэмнэлт гэх мэт).
    • Мэргэжлийн зорилго буюу summary хэсэгт таны ур чадвар, туршлагыг хэрхэн хэрэгжүүлж ажиллахыг онцолж өгөөрэй.

    Унших: Хүчирхэг CV хэрхэн бичих вэ? (+CV хөрвүүлэгч AI)

    Дүгнэлт

    CV бичих нь таны мэргэжлийн амжилтыг танилцуулах чухал арга юм. Шинэ төгсөгчид ихэвчлэн суралцах, туршлага хуримтлуулах боломжийг илүү тодорхой үзүүлж, чадвараа онцолж бичих хэрэгтэй бол туршлагатай ажилтнууд ур чадвар, амжилт болон томоохон ажлуудыг нарийвчлан дурдаж, тоон үр дүнг онцолсон байх ёстой. Тухайн ажлын байранд тохирох CV бичих нь таныг илүү зорилготой, амжилттай ажилчдаар тодорхойлох боломжийг нэмэгдүүлнэ.

  • Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Унших: Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд

    Ажлын байрны зарын дагуу хүсэлт, CV-ээ илгээснээр таны хүсэлт ажил олгогчид хүрч улмаар хэрэв таны илгээсэн CV анхан шатны шаардлагыг давбал ажил олгогч таныг ажлын ярилцлагад урьдаг. Ажил ярилцлага нь ажил олгогчын зүгээс таныг илүү нарийвчлан таньж мэдэх, CV дээрх мэдээлэл болон таны ярилцлагын үеэр хариулт хоёрыг харьцуулан дүгнэх, CV-ээс мэдэх боломжгүй нэмэлт зүйлсийг тодруулах зорилготой байдаг. Хэрвээ та ажлын ярилцлагадаа амжилттай оролцвол ихэнх тохиолдолд ажил олгогч талаас ажлын санал тавьдаг бөгөөд таны шинэ ажилд тэнцэх эсэхтэй ажлын ярилцлагын үе шат маш чухал нөлөөтэй байдаг. Ихэнх тохиолдолд ажил олгогчын зүгээс тусгайлсан асуултуудыг бэлтгэсэн байдаг учир та тэрхүү асуултуудад хэрхэн оновчтой хариулж буйгаар таныг үнэлэх болно. Тиймээс ажлын ярилцлагад орж байгаа хүн бүрт ажил олгогчоос ирэх асуулт бүр зориулсан хариултаа бэлдэх зайлшгүй хэрэгтэй. Түүнчлэн, тухайн ажлын байр, компанийн соёл, шаардлагаас шалтгаалан асуултууд өөр байж болох ч, нийтлэг асуугддаг түгээмэл асуулт байдаг. Бид энэхүү нийтлэлээр эдгээр түгээмэл асуугддаг асуулт болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах талаар ярилцъя.

    1. “Таны өөрийгөө танилцуулна уу?”

    Энэ асуулт нь хамгийн түгээмэл асуултуудын нэг бөгөөд ажлын ярилцлагын эхэнд гардаг. Энэ асуулт нь таны туршлага, чадвар, сонирхолтой зүйлсийг ярихад тусалдаг.

    Хариулт: Хариулт товч бөгөөд ойлгомжтой, хэт нуршихгүй байх хэрэгтэй. Эхлээд таны боловсрол, ажилласан туршлага, тухайн ажлын байртай холбоотой ур чадваруудаа дурдаарай. Мөн тухайн компанид та өөрт байгаа ур чадваруудаас ямар нэмэлт үнэ цэнэ өгөхөө тодорхойлж хэлээрэй.

    Жишээ: “Би 3 жилийн турш маркетингийн салбарт ажиллаж байсан бөгөөд тухайн хугацаанд олон төсөл удирдан хэрэгжүүлсэн. Мөн хэрэглэгчийн хэрэгцээг ойлгох, брэндийн стратегийг боловсруулах, сошиал медиа платформ дээрх маркетингийн кампанит ажлуудыг зохион байгуулсан туршлагатай. Та бүхэнд ийм туршлагатай хүн хэрэгтэй байгаа бол, би танай багт нэгдэж өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэж бодож байна.”


    2. “Яагаад манай компанид ажиллах хүсэлтэй байна вэ?”

    Энэ асуулт нь таныг тухайн  компанид хэр ажиллах сонирхолтой байгааг тодруулах зорилготой.

    Хариулт: Ажилд орохоор сонирхож буй компаний талаар судалгаа хийж, тэдний үнэт зүйлс, соёл, ирээдүйн зорилго, таны хувийн карьерын зорилготой хэрхэн нийцэж буйг онцлон хариулах хэрэгтэй.

    Жишээ: “Би таны компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа болон инновацийн чиглэлд хийсэн ажлуудыг өндөр үнэлдэг. Танай компанийн эрхэм зорилго, миний ажиллах сонирхолтой чиглэлүүдтэй нийцэж байна. Энэ нь надад өөрийгөө хөгжүүлэх боломж олгох бөгөөд би танай багт өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэж бодож байна.”


    3. “Таны давуу тал юу вэ?”

    Энэ асуулт нь таны ур чадвар, ажлын байран дээрх хамт олонтой харилцах харилцааны онцлог, ажлын байран дээр амжилттай байх үндсэн хүчин зүйлсийг илрүүлэх зорилготой.

    Хариулт: Хувь хүний давуу талыг тодорхойлохдоо өөрийн хүчтэй талуудыг жишээ баримттай хослуулан хариулах нь зөв.

    Жишээ: “Миний давуу тал бол цагийн менежмент болон олон ажлыг нэгэн зэрэг хариуцаж ажиллах чадвар юм. Би ямагт ажлаа гүйцэтгэхдээ хамгийн түрүүнд зорилгуудыг тодорхойлж түүнд шаардлагатай нөөцүүдээ судалдаг, энэ нь ажлаа үр дүнтэй, цаг хугацаанд амжуулах боломжийг бий болгодог.”


    4. “Таны сул тал юу вэ?”

    Энэ асуулт таны сул талуудыг яриулж буй мэт боловч ч, нөгөө талдаа та ажил олгогчид сул талуудаа хэрхэн хөгжүүлж байгаа талаар ярих боломжтой.

    Хариулт: Сул талынхаа талаар оновчтой хариулт өгөхдөө, та хэрхэн үүнийгээ засаж, хөгжүүлж байгаа талаар хуваалцах хэрэгтэй. Та өөрийн сул талыг хэрхэн тодорхойлж, даван туулж, мөн яаж хөгжүүлэх арга замаа ажил олгогчтой хуваалцаж болно.

    Жишээ: “Надад заримдаа төслийн хугацаа болон төслийн гүйцэтгэлийн талаар яаралтай шийдвэр гаргах үед дарамт үүсдэг. Гэхдээ би үүнийг даван туулахын тулд илүү сайтар төлөвлөх, оновчтой шийдэл гаргах, мөн багийн гишүүдийн туслалцааг авахыг оролддог.”


    5. “Таны хамгийн сүүлд гүйцэтгэсэн амжилттай төсөл болон ажил юу вэ?”

    Энэ асуулт таны амжилтын тухай асууж, таны хичээл зүтгэл, ур чадварын талаар тодруулж буй асуулт юм.

    Хариулт: Гүйцэтгэсэн төслөө тодорхой амжилт, үр дүнтэй хослуулан хариулах нь зөв.

    Жишээ: “Өнгөрсөн жил би компанийн шинэ бүтээгдэхүүний маркетингийн кампанит ажлыг удирдаж, түүний борлуулалтыг 30%-иар нэмэгдүүлсэн. Энэ нь манай багийн хамтын ажиллагаа, стратегийн төлөвлөлт, хэрэглэгчийн хэрэгцээний ойлголт дээр суурилсан.”


    6. “Таны ирээдүйн зорилго юу вэ?”

    Энэхүү асуулт нь таны карьерын төлөвлөлт, урт хугацааны зорилго, компанид хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ойлголт авахыг зорьж байна.

    Хариулт: Ирээдүйн зорилгоо тодорхойлж, тухайн компанид хэрхэн амжилттай ажиллах төлөвлөгөөгөө хуваалцах хэрэгтэй.

    Жишээ: “Миний зорилго бол сэтгүүл зүйн салбарт илүү туршлагатай, мэргэжлийн өндөр түвшинд хүрч, хамтран ажиллаж буй байгууллагынхаа өсөлтөд хувь нэмэр оруулах юм.”


    7. “Яагаад өмнөх ажлаасаа гарах болсон бэ?”

    Энэ асуулт таны ажлын шилжилт, шийдвэр гаргалттай холбоотой бөгөөд энэ нь таны хүн чанар, тухайн нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авснаас хамаарна.

    Хариулт: Өмнөх ажлаас гарах шалтгааныг эерэгээр тайлбарлах, мөн шинэ боломж хайж байгаагаа онцлох хэрэгтэй.

    Жишээ: “Би өмнөх компанид маш олон шинэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн ч, шинэ сорилт, илүү том боломжийг хайж байсан учраас шинэ ажил хайх болсон. Энэ нь миний хувь хүний хөгжилд чухал алхам болохыг би ойлгосон.”


    Дүгнэлт

    Ажлын ярилцлага бол таны өөрийгөө танилцуулах, өөрийн давуу талуудыг гаргах чухал боломж юм. Тиймээс асуулт бүрт оновчтой, эерэг хариулт өгөх нь амжилттай ярилцлага хийх үндсэн хэсэг болно. Өөрийгөө судалж, тухайн ажлын байрны шаардлага, компанийн соёлтой танилцаж, өөрийн туршлага, ур чадваруудаа зөвөөр харуулах хэрэгтэй.

  • Шинэ орсон ажлын зараас юуг анхаарч харах хэрэгтэй вэ?

    Шинэ орсон ажлын зараас юуг анхаарч харах хэрэгтэй вэ?

    Шинэ ажлын байрны зарууд нь бидний карьерын ирээдүйд томоохон нөлөө үзүүлдэг бөгөөд аль ч түвшний ажилтнуудын хувьд зөв сонголт хийх нь чухал. Олон ажил хайгчид ажлын заруудыг харахдаа хэт хурдан шийдвэр гаргаж, зарим нарийн зүйлсийг анхаардаггүй. Энэ нь урт хугацаандаа таны мэргэжлийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж болно. Тиймээс ажлын байрны заруудыг уншиж, сайн ойлгож авахаас өмнө хэд хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй.

    1. Ажлын үүрэг, хариуцлага

    Юу анхаарах вэ?
    Ажлын байрны зарын хамгийн чухал хэсэг бол ажлын үүрэг, хариуцлагыг тодорхой заасан хэсэг юм. Зарим зар нь ажлын тодорхой үүрэг, хариуцлагаа бүрэн тодорхойлдоггүй бөгөөд энэ нь таны ажилд орж, өдөр тутмын үүрэгт ямар төрлийн ажил хийхийг мэдэхгүй байж болох юм.

    Юу хийх хэрэгтэй вэ?
    Зар дээр бичигдсэн үүрэг, хариуцлагыг сайтар уншиж, таны ур чадвар, туршлагад тохирч байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв зар нь хэтэрхий ерөнхий, тодорхой бус байвал, компанитай холбогдож тодруулах боломжтой. Түүнчлэн, таны өмнөх ажлын туршлагатай хэр зэрэг уялдаж буйг сайтар бодоорой.

    2. Цалин, урамшуулал болон бусад давуу талууд

    Юу анхаарах вэ?
    Ажлын байрны зар дээр цалин, урамшуулал болон бусад давуу талуудын талаар заавал дурдсан байх ёстой. Зарим компаниуд эдгээрийг тодорхой заадаггүй, зөвхөн “үндсэн шалгуурын дагуу” гэх мэт ерөнхий байдлаар орхидог.

    Юу хийх хэрэгтэй вэ?
    Цалин болон урамшуулал нь таны амьдралын чанарт нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг тул энэ хэсгийг анхааралтай унших хэрэгтэй. Хэрэв зар дээр тодорхой мэдээлэл байхгүй бол компанитай холбогдож цалингийн хүрээ болон бусад давуу талуудын талаар тодруулах хэрэгтэй. Энэ нь таныг ажлын санал гаргаснаар мэдэхэд амар байх болно.

    3. Ажлын байрны байршил

    Юу анхаарах вэ?
    Ажлын байрны байршил нь таны өдөр тутмын амьдралд томоохон нөлөө үзүүлнэ. Ажлын байршил нь таны амьдрах орчин, гэрээс ажил хүртэлх зай, хөдөлмөрийн цаг, гэх мэт олон зүйлсийг хамардаг.

    Юу хийх хэрэгтэй вэ?
    Зар дээр ажлын байрны байршлыг сайн шалгаж, та тэндээ очиход ямар зардал гаргах болсныг тооцоолох хэрэгтэй. Түүнчлэн, хэрэв та холоос ажилд явах шаардлагатай бол урт хугацаанд энэ нь таны хувийн амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар бодож үзэх хэрэгтэй.

    4. Компаний соёл болон ажиллах орчин

    Юу анхаарах вэ?
    Ажлын байранд таны амжилт болон сэтгэл ханамж нь зөвхөн үүрэг хариуцлагаас хамаарахгүй бөгөөд харин компанийн соёл нь ажиллах орчноос ч ихээхэн хамаардаг. Зар дээр компанийн соёлын талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байж болно, гэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах нь чухал.

    Юу хийх хэрэгтэй вэ?
    Хэрэв таны сонирхож гэж буй байгууллагын талаар тодорхой мэдээлэл байхгүй бол байгууллагын вэбсайтыг шалгаарай. Тус байгууллагын үнэт зүйлс, үйл ажиллагааны зарчмууд, ажилтнуудын сэтгэгдлийг уншиж шалгаарай. Мөн та тухайн байгууллагын ажилчидтай холбоо барьж, тэдний амьдралын туршлагаас суралцах боломжтой.

    5. Ажлын байрны өсөх боломж, карьерын замнал

    Юу анхаарах вэ?
    Ажлын зарууд нь ажилтнуудын мэргэжлийн өсөлт, карьерын боломжийг хүндэтгэн үзэх ёстой. Зарим ажлын байр нь түр зуурын, байнгын бус ажил байж болно, эсвэл мэргэжлийн хувьд өөрчлөгдөх боломж хязгаарлагдмал байж магадгүй.

    Юу хийх хэрэгтэй вэ?
    Зар дээр карьерын өсөлт, ур чадварын хөгжлийн талаар тодорхой зааваргүй байвал энэ талаар компанийг тодруулах хэрэгтэй. Хэрэв та урт хугацааны карьерийн өсөлт, шинэ боломжуудыг хайж байгаа бол үүнийг тодорхой ойлгож, ажлын байрны тогтвортой байдал, нэмэлт сургалт болон хөгжлийн боломжуудыг шалгаарай.

    Дүгнэлт

    Ажлын байрны заруудыг зөв унших нь таны карьерын амжилтад чиглүүлэх чухал алхам юм. Зөвхөн цалин эсвэл компанийн нэр хүндээс бус, ажлын үүрэг, байрлал, карьерын боломж, соёлын нийцэмж зэргийг анхаарах хэрэгтэй. Тиймээс, эдгээр 5 зүйлсийг анхаарч, өөрт тохирсон хамгийн сайн ажлыг олохын төлөө хичээгээрэй.

    Ямар ажлын байрны заруудыг алгасах хэрэгтэй вэ?

    • Тодорхой бус байдал: Ажлын байрны зар нь үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгөөгүй бол энэ нь компани өөрсдийн шаардлагаа ойлгоогүй байж болно.
    • Хэтэрхий ерөнхий тайлбарууд: Хэрэв зар нь маш ерөнхий бөгөөд өдөр тутмын үүрэг хариуцлагыг тайлбарлаагүй бол энэ нь асуудал үүсгэдэг.
    • Бодит бус шаардлага: Хэрэв ажлын байр нь анхан шатны ажилд 5 жилийн туршлага шаарддаг бол эсвэл олон ур чадвар шаарддаг ч өрсөлдөхүйц цалин санал болгохгүй бол энэ нь алгасаж болох заруудын нэг юм.
  • Applicant Tracking System(ATS)-д нийцтэй CV загвар гэж юу вэ?

    Applicant Tracking System(ATS)-д нийцтэй CV загвар гэж юу вэ?

    Унших: Хэрхэн мэргэжлийн CV-тэй болох вэ? Юуг оруулах бас юуг оруулахгүй байх хэрэгтэй вэ?

    Технологи давамгайлсан хөдөлмөрийн зах зээлд ажил горилогч нь Applicant Tracking System (ATS) буюу өргөдөл хүлээн авах системд нийцтэй байдлаар CV (Curriculum Vitae)-г загвартай байх нь чухал юм. ATS-д нийцтэй CV загвар гэдэг нь уг системд уншигдах, ойлгогдохуйц байдлаар форматаа бэлтгэсэн CV-ийг хэлнэ, ингэснээр таны өргөдөл системийн үндсэн шаардлагад нийцэж ажил олгогчид илүү хурдан хүрэх болно. Гэхдээ ATS-д нийцтэй CV хэрхэн бүтээх тухайгаа тайлбарлахын өмнө, хамгийн түрүүнд ATS гэж юу вэ, яагаад чухал вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.


    ATS гэж юу вэ?

    ATS буюу Applicant Tracking System (Өргөдөл хүлээн авах систем) нь байгууллагууд болон ажлын байрны сонгон шалгаруулалтыг удирдахад ашигладаг програм хангамж юм. Учир нь ажил олгогч өдөр маш олон тооны CV хүлээн авдаг учир эдгээрийг шүүхийн тулд энэхүү системийг ашигладаг. Энэхүү систем нь өргөдлүүдийг сканнердаж, тухайн ажлын байранд шаардлагатай байгаа ур чадвар, ажил мэргэжлийн мэдээлэл, нэр томьёог шалгаж шаардлага хангаж буй CV-үүдийг гаргаж өгдөг.

    Унших: Хүчирхэг CV хэрхэн бичих вэ? (+CV хөрвүүлэгч AI)

    ATS-ийн хамгийн гол үүрэг бол ажлын байранд хүсэлт гаргасан ажил горилогч нарыг шүүх, ангилах, харьцуулахад тусалдаг. Гэвч хэрвээ таны CV нь ATS-д нийцтэй биш бол энэ нь ажил олгогчид таны мэдээллийг харуулахгүй байх магадлалтай. Энэ нь таны хичээл зүтгэл зөвхөн форматыг нь тааруулж чадаагүйгээс үүдэн талаар болох эрсдлийг бий болгодог.

    ATS-д нийцтэй CV загвартай байх шалтгаанууд

    1. Анхаарлын төвд орох боломжийг нэмэгдүүлэх: Олон байгууллага ATS ашиглан олон мянган өргөдлийг шүүнэ. Хэрвээ таны CV нь системд нийцтэй биш бол, энэ нь анхны шүүлтүүрээс хасагдаж, ажил олгогчын нүдэнд өртөхгүй байх магадлалтай.
    2. Өргөдөл илгээх процессыг үр дүнтэй болгох: ATS-д ээлтэй CV нь таны ур чадвар, туршлага болон чадварыг ойлгомжтой байдлаар дамжуулдаг бөгөөд энэ нь анхны шүүлтүүрийг давахад тусладаг.
    3. Түлхүүр үгүүдийг тааруулах: ATS нь ажилд тавигдсан шаардлагаас үүдэн түлхүүр үгсүүийг шалгана. Хэрвээ таны CV нь эдгээр түлхүүр үгсүүдийг ашиглан оновчтой бүтэцтэй байвал та илүү өндөр оноо авах боломжтой.
    4. Ажилд орох магадлал нэмэгдэх: ATS нь ихэнх том компаниуд болон корпорациудад өргөн ашиглагддаг. Тиймээс CV-ээ ATS-д нийцтэй болгох нь таны өрсөлдөх чадварыг сайжруулахад тусална.

    ATS-д ээлтэй CV хэрхэн хийх вэ?

    Та өөрийн CV загварыг Applicant Tracking System(ATS)-д нийцтэй болгохын тулд дараах зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй:

    1. Энгийн ба стандарт форматыг ашиглах

    ATS систем нь аливаа нэмэлт чимэглэл, зураг, хүснэгт зэргийг оруулсан форматыг уншихад төвөгтэй байдаг. CV-ээ уншигдахуйц болгохын тулд энгийн, стандарт форматыг ашиглах хэрэгтэй.

    • Фонт: Arial, Calibri, Times New Roman гэх мэт стандарт фонт ашиглаарай. Эдгээр нь ойлгомжтой бөгөөд ATS-д уншихад хялбар байдаг.
    • Гарчиг: “Туршлага,” “Боловсрол,” “Ур чадвар” гэх мэт энгийн гарчиг хэрэглэ. “Ажлын замнал” эсвэл “Боловсролын түүх” гэх мэт бүтээлч нэр томъёо ашиглахгүй байхыг хичээгээрэй.
    • Цаасны зах: Стандарт зай (1 инчийн зай) ашиглаарай, ингэснээр чухал мэдээлэл алга болохгүй.
    • Төлөвлөлт: ATS нь өгүүлбэрийн оронд цэгэн тэмдэглэгээ(bullet point) ашиглахыг илүүд үздэг. Энэ нь таны CV-г амархан уншихад тусална.

    2. Түлхүүр үгсийг оновчтой болгох

    ATS нь ажилд тавигдсан шаардлагад тохирох түлхүүр үгсийг шалгадаг учир, та өргөдлөө тухайн ажилд тохируулан шинэчлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь таны CV-ийг түлхүүр үгээр дүүргэх гэсэн үг биш юм, харин тухайн ажлын байрны мэдээлэлд тохирсон үгсийг байнга оруулах хэрэгтэй.

    • Ажлын байрны нэр: Хэрвээ тухайн ажлын байрны нэр таны өмнө хийсэн ажилтай нийцэж байвал яг тухайн нэрийг ашиглах хэрэгтэй. Жишээ нь, ажлын байр нь “Маркетингийн менежер” гэж байна гэвэл, та “Маркетингийн ахлах” гэх мэт нэр оронд яг “Маркетингийн менежер” гэж ашиглах нь сайн.
    • Ур чадвар: Тухайн ажилд шаардлагатай бүх төрлийн ур чадваруудыг CV-дээ оруулаарай.
    • Салбарын нэр томъёо: Тухайн салбарт хэрэглэгддэг нэр томъёог хэрэглээрэй. Жишээ нь, технологийн салбарт “API,” “JavaScript,” “Cloud Computing” гэх мэт үгс нь чухал байх магадлалтай.

    3. Түлхүүр үгсийг утга агуулгаар нь ашиглах

    Түлхүүр үгсийг оруулах нь чухал боловч, үүнийг утга агуулгаараа ашиглах хэрэгтэй. ATS нь хэрхэн эдгээр үгсийг ашиглаж байгаа талаар шалгадаг бөгөөд түлхүүр үгсийг хэт их хэрэглэж бичих нь таны CV-г хиймэл харагдуулж болох юм.

    Жишээ нь:

    • Өөрийн туршлагыг “Төслийн менежмент болон баг удирдах чиглэлээр туршлагатай” гэж бичихийн оронд: “Төслийн эхлэлээс төгсгөлийг хүртэл 5 хүний багийг удирдаж, төслүүдийг цаг хугацаанд нь амжилттай дуусгасан” гэж бичээрэй.

    4. Стандарт ажлын байрны нэр томъёо ашиглах

    Хэрвээ таны ажил цалингийн нэр томъёо нь онцгой эсвэл зөвхөн таны байгууллагад ашиглагддаг бол, стандарт нэр томъёо ашиглах нь чухал. Жишээ нь, “Эгэлгүй Маркетер” гэж бичихийн оронд “Маркетингийн мэргэжилтэн” гэх зэрэг стандарт нэр томъёог ашиглаж болно.

    5. Зөв файлын төрөл илгээх

    ATS систем нь олон төрлийн файлыг унших боломжтой ч .docx болон .pdf файл хамгийн өргөн хэрэглэгддэг. Гэхдээ бүх ATS нь PDF файлыг төгс уншихгүй тул, хэрвээ ажлын байрны мэдээлэл тодорхой заагаагүй бол Word форматаар илгээх нь аюулгүй.

    6. Ур чадвар хэсгийг оновчтой оруулах

    “Ур чадвар” гэх хэсгийг тусад нь оруулах нь таны чадварыг онцлох, ATS-ээр амархан олоход тусална. Жишээ нь, ажилд шаардагдах ур чадварыг оруулж болох юм.

    Жишээ:

    • Техникийн ур чадвар: Java, Python, SQL, Google Analytics
    • Зарим зөөлөн ур чадвар: Цагийн менежмент, Манлайлал, Багаар ажиллах

    7. Толгой болон хөл хэсэг (Header & Footer) ашиглахгүй байх

    Зарим ATS систем нь толгой болон доод хэсгийг унших боломжгүй байдаг. Тиймээс таны холбоо барих мэдээллийг толгой болон хөл хэсэгт бүү оруулна уу.

    8. Товчлол ашиглахгүй байх

    Товчлол ашигласан бол, энэ нь бүрэн хэлбэр болон товчлол хоёрыг хамт CV-дээ оруулах хэрэгтэй. Жишээ нь, “SEO” гэж бичихийн оронд “Search Engine Optimization” гэж бичсэн ч болно.

    9. Холбоо барих мэдээллийг уншигдах байдлаар оруулах

    Таны нэр, утасны дугаар болон имэйл хаягийг CV-ний дээд талд тодорхой байршуулаарай. Толгой болон хөл хэсэгт холбоо барих мэдээллээ байрлуулахгүй байхыг хичээгээрэй.

    10. CV-ээ ATS-ийн програмтай шалгах

    Өргөдлөө илгээхээс өмнө ATS-ийг оновчтой болгох хэрэгслийг (жишээ нь, Jobscan) ашиглан шалгаарай. Эдгээр хэрэгслүүд нь таны CV-г ажлын байрны шаардлагад тохируулан хэр сайн ажиллахыг мэдэх боломжийг олгоно.

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.

    Эцэст

    ATS-д ээлтэй CV гэдэг нь таны бүтээлч байдлыг хязгаарлах тухай биш, харин таны ур чадвар, туршлага болон чадварыг систем ойлгож чаддаг байдлаар дамжуулах тухай юм. Эдгээр зөвлөмжүүдийг дагаж мөрдөх нь таны CV-г оновчтой болгох бөгөөд анхны шүүлтэд тэнцэх магадлалыг нэмэгдүүлэхэд тусална.

    Танд амжилт хүсье!

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.

    Унших: Хэрхэн мэргэжлийн CV-тэй болох вэ? Юуг оруулах бас юуг оруулахгүй байх хэрэгтэй вэ?

  • Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Унших: Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд

    Унших: Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Ажлын ярилцлага нь таныг ажилд орох үе шатуудын хамгийн чухал хэсэг бөгөөд энэ үе шатанд ихэнх хүмүүс сандарч, айдас түгшүүр, санаа зовнилоосоо үүдэлтэйгээр өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй.  Гэхдээ хэрвээ та урьдчилан өөрийгөө бэлтгэж, ярилцлагын үеэр ирсэн асуултад оновчтой хариулах зөв техник ашиглаж сурвал та өөрийгөө илүү итгэлтэй,  ур чадвартай гэж харуулах боломжтой юм. Ажлын ярилцлагын үед ялангуяа ур чадвартай холбоотой асуулт асуусан үед хамгийн үр дүнтэй техникийн нэг нь STAR (Situation, Task, Action, Result) арга юм. Гэхдээ зөвхөн STAR гэлтгүй олон төрлийн өөр өөр аргачлалууд байдаг бөгөөд тэдгээрийг оновчтой ашигласнаар та ажлын ярилцлаганд амжилттай оролцож, өөрийгөө зөвөөр илэрийлэх, ажил олгогчид өөрийгөө бусад ажилд горилогч нараас онцлох боломжтой.

    Энэхүү нийтлэлд бид STAR аргачлал болон бусад ярилцлагын аргачлалуудыг талаар авч үзэх болно. Дараагийн ярилцлагад амжилттай орохыг хүсч байвал үргэлжлүүлэн уншаарай!

    STAR Аргачлал: Асуултуудад цэгцтэй, оновчтой хариулах

    Ажлын ярилцлагад орохдоо ирсэн асуултуудад хариулах STAR (Situation, Task, Action, Result) арга нь дэлхий дахинд хамгийн түгээмэл ашиглагддаг аргачлалуудын нэг бөгөөд үүнийг хэрэглэснээр та ажил олгогдоос ирсэн асуултад тодорхой, цэгцтэй, үр дүнтэй хариулах боломжтой юм. STAR (Situation, Task, Action, Result) арга нь дараах байдлаар ажилладаг:

    S – Situation (Нөхцөл Байдал)

    Ажил олгогч танаас ур чадвартай холбоотой асуулт асуусан тохиолдолд хамгийн эхлээд тухайн нөхцөл байдлын талаар товчхон тайлбарлах хэрэгтэй. Энэ нь ярилцлага авч буй хүнд тухайн үед юу болж байсныг ойлгоход туслах болно.
    Жишээ:
    “Өмнөх ажил дээрээ би төслийн багийг удирдаж, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах ажилд оролцож байлаа. Энэ нь маш шахуу хугацаанд гүйцэтгэх шаардлагатай ажил байсан юм.”

    T – Task (Үүрэг даалгавар)

    Үүний дараа нь та тухайн нөхцөл байдалд ямар үүрэг даалгавар хүлээсэн тухай дэлгэрэнгүй тайлбарлаарай. Энэ нь ярилцлага авч буй хүнд таны хийх ёстой байсан зүйлсийг ойлгуулахад туслана.
    Жишээ:
    “Миний гол үүрэг бол төслийг хугацаанд нь дуусах, төслийн багийн ажлын урсгалыг удирдах байсан.”

    A – Action (Үйлдэл)

    Үүрэг даалгаварын дараа та ямар алхамуудыг авч хэрэгжүүлснээ тайлбарлана уу. Энэ хэсэг нь та өөрийн ур чадвар, бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх чадвараа онцлон харуулах нь чухал.
    Жишээ:
    “Би багийн гишүүдтэй өдөр бүр уулзалт зохион байгуулж, төслийн хүрээнд хийгдэх ажлуудын ажлын яаралтай байдалд тулгуурлан чухал ажлуудаа төлөвлөх аргыг хэрэгжүүлсэн. Мөн би баг хоорондын мэдээлэл солилцоог сайжруулахын тулд онлайн болон тогтмол уулзалтуудыг зохион байгуулдаг байсан.”

    R – Result (Үр дүн)

    Эцэст нь таны авч хэрэгжүүлсэн үйлдлүүдийн үр дүнг хэлж ярьна. Хэрэв боломжтой бол үр дүнгээ тоо хэмжээгээр илэрхийлээрэй. Энэ нь таны хийсэн үйлдлүүдийн үр нөлөөг тодорхой олж харахад тусална.
    Жишээ:
    “Үр дүнд нь бид бүтээгдэхүүнээ хугацаандаа гаргаж, эхний улиралд борлуулалт 20%-иар өссөн.”

    STAR аргыг ашигласнаар та хариултуудаа цэгцтэй, илүү тодорхой болгож, ярилцлага авчу буй хүнд таны ур чадвар, гүйцэтгэсэн ажлын үр дүнг ойлгуулж чадна. Энэ аргачлал нь дараах төрлийн асуултуудад тохиромжтой:

    • “Таны хувьд өмнө нь хийж байсан ажлуудаа гүйцэтгэх явцад ямар нэгэн бэрхшээлтэй зүйлс тохиолдож байсан уу?”
    • “Баг хамт олноороо хамтран хэрэгжүүлсэн төслийн тухай ярьж өгөөч.”

    Бусад Аргачлалууд: Ярилцлагын Амжилтыг Өргөжүүлэх

    STAR арга хамгийн үр дүнтэй боловч зарим тохиолдолд өөр аргачлалууд илүү тохиромжтой байж болох юм. Тухайн асуултын төрөл, нөхцөл байдлаас хамааран та дараах аргачлалуудыг ашиглаж болно:

    1. CAR (Context, Action, Result)

    CAR арга нь STAR аргаас бага зэрэг өөр бөгөөд ажил үүргийн тухай илүү тодорхой мэдээлэл өгөхөөс илүү, нөхцөл байдалд илүү анхаарал хандуулдаг. Энэ нь асуудал эсвэл нөхцөл байдлыг тайлбарлахад илүү сайн тохирдог.

    • Context (Нөхцөл байдал): Нөхцөл байдал.
    • Action (Үйлдэл): Та юу хийсэн бэ?
    • Result (Үр дүн): Үр дүн юу байсан бэ?

    2. PAR (Problem, Action, Result)

    PAR арга нь асуудал шийдвэрлэх чадварыг онцолдог. Та эхлээд асуудлыг тодорхойлж, дараа нь энэ асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлбарлана.

    • Problem (Асуудал): Ямар бэрхшээл тохиолдсон бэ?
    • Action (Үйлдэл): Та юу хийсэн бэ?
    • Result (Үр дүн): Үр дүн ямар байсан бэ?

    3. SOAR (Situation, Objective, Action, Result)

    Хэрэв та баг ахлах болон шийдвэр гаргах чадвараа онцлохыг хүсвэл SOAR арга хамгийн тохиромжтой. Энэ нь таны зорилго болон стратеги, үйлдэл хоорондын уялдаа холбоог харах боломжийг олгодог.

    • Situation (Байдал): Ямар нөхцөл байдал үүссэн бэ?
    • Objective (Зорилго): Та ямар зорилго тавьсан бэ?
    • Action (Үйлдэл): Та зорилгоо биелүүлэхийн тулд юу хийсэн бэ?
    • Result (Үр дүн): Үр дүн юу болсон бэ?

    Амжилттай Ажлын Ярилцлага Хийх Нэмэлт Зөвлөгөө

    Эдгээр аргачлалуудтай хамт, ярилцлагын явцад өөрийгөө зөв харуулахын тулд дараах зөвлөгөөг дагаж мөрдөх нь чухал:

    3C (Concise, Compelling, and Concrete)-ийн Дүрэм: Товч, Тодорхой, Уялдаатай

    • Тодорхой: Хариултууд тань ойлгомжтой, тодорхой байх хэрэгтэй.
    • Богино: Хариултаа аль болох богинохон, оновчтой байлгах хэрэгтэй.
    • Уялдаатай: Таны хариултууд таны ажлын шаардлагад болон анкет, резюмегийн мэдээлэлтэй нийцэж байх ёстой.

    “Юуг, Яагаад, Хэрхэн” Аргачлал

    Тамхины асуултуудад хариулахдаа дараах бүтэц ашиглаарай:

    • Юуг: Тухайн нөхцөл байдал, асуудлыг товчхон тайлбарлана.
    • Яагаад: Та энэ алхамыг яагаад хийсэн бэ?
    • Хэрхэн: Та хэрхэн энэ асуудлыг шийдсэн бэ?

    Өөрийгөө Хэтэрхий Дөвийлгөхөөс зайлс хий.

    Өөрийгөө үнэлэх нь чухал ч, хэтэрхий онцлох нь буруу ойлголт төрүүлж таныг багаар ажиллах тал дээр сул талтай мэт харуулах боломжтой. Та ярилцлагын үеэр өөрийн амжилтаа харуулах үедээ багийн нэг хэсэг байж хэрхэн хамтдаа үр дүнд хүрснээ онцлох нь ажил олгогчид илүү их сэтгэгдэл төрүүлэх болно.
    Жишээ:
    “Бидний борлуулалтын зорилго 10%-иар өссөн, гэхдээ энэ бол багийн хамтын ажиллагааны үр дүн байсан юм.”

    Эцэст нь

    Та аль болох олон удаа бэлтгэх тусам нөхцөл байдалд тохируулан өөрийн хариултуудаа оновчтой илэрхийлж сурах бөгөөд энэ нь таныг ажлын ярилцлагаа амжилттай хийхэд туслах болно. STAR эсвэл CAR аргачлал дээр тулгуурласан хэд хэдэн жишээ бэлтгэн, өөрийн ур чадвар, амжилтыг онцолж болохуйц түүхүүдийг сайн бэлтгэж аваарай. Хэрэв та бэлтгэл хийхдээ туслалцаа авах шаардлагатай бол, найз нөхөд эсвэл ментортойгоо ярилцлагын дадлага хийж болох юм. Учир нь ажлын ярилцлага нь таны чадвар, ур чадварыг харуулах хамгийн том боломж. STAR, CAR, PAR зэрэг аргачлалуудыг ашиглан, ярилцлагын үеэр өөрийгөө хамгийн сайнаараа илэрхийлж амжилттай шинэ ажлын саналыг хүлээн аваарай.

  • Хэрхэн мэргэжлийн CV-тэй болох вэ? Юуг оруулах бас юуг оруулахгүй байх хэрэгтэй вэ?

    Хэрхэн мэргэжлийн CV-тэй болох вэ? Юуг оруулах бас юуг оруулахгүй байх хэрэгтэй вэ?

    Унших: Applicant Tracking System(ATS)-д нийцтэй CV загвар гэж юу вэ?

    Унших: Хүчирхэг CV хэрхэн бичих вэ? (+CV хөрвүүлэгч AI)

    Шинэ ажил хайж ажлын заруудад бүртгүүлэх явцад таны CV (Curriculum Vitae) нь тухайн ажил олгогчид таны тухай өгч болох анхны сэтгэгдэл байх болно. Сайтар боловсруулсан CV нь таны мэргэшил, туршлагыг онцлохоос гадна таны мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэл болон тухайн ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэхийг ч харуулдаг. Энэ блогт бид таны CV-г илүү мэргэжлийн харагдуулах, мөн CV-ндээ юу оруулах ёстой болон юуг орхих ёстой талаар ярилцах болно.

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.


    1. Ойлгомжтой бөгөөд цэгцтэй байх

    Олон төрлийн өнгө будаг ашигласан, хэт загварлаг CV нь ажил олгогчид хүссэн мэдээллээ таны CV-ээс олж авахад хүндрэл учруулахаас гадна мэргэжлийн бус харагддаг. Туршлагатай хүмүүсийн CV нь чухал мэдээллүүдийг цэгцтэй байдлаар харуулсан байдаг бөгөөд аль олох олон төрлийн фонт, өнгө, зурагнаас зайлс хийх хэрэгтэй. Ихэвчлэн стандарт фонт болох Arial, Times New Roman фонтуудыг ашиглахаас гадна фонтны хэмжээний хувьд гарчигийг 14-16pt, текстийг 10-12pt хэмжээтэй байхыг зөвлөдөг. Мөн CV уншихад хялбар байлгах үүднээс хэт шахахгүй хоосон орон зайг өгүүлбэр хооронд гаргаж өгөх хэрэгтэй.

    Оруулах:

    • Аль болох энгийн байлгах, “Туршлага”, “Боловсрол”, “Ур Чадвар”, “Холбоо Барих Мэдээлэл” зэрэг онцлох хэсгүүдэд хуваан мэдээллээ бэлтгэх.
    • Үсгийн хэмжээ, Догол, Эгнээ зэргийг ашиглахдаа нэг формат барих.
    • Уншихад тохиромжтой байдлаар мөр хоорондын болон хуудас зай авах.
    • CV-нд орох мэдээллийг цэгцтэй байдлаар зохион байгуулах.

    Оруулахгүй байх:

    • Уншихад төвөгтэй фонт аль эсвэл олон төрлийн ялгаатай фонт болон өнгө ашиглахгүй байх.
    • Шаардлагагүй дүрс, айкон, хүрээг оруулахгүй байх.
    • CV-ээ зохистой харьцаа, хэмжээ, хуваарилалтын дагуу хийгээгүй бол ажил олгогч руу илгээхгүй байх.

    2. Танилцуулгадаа зорилго, ур чадвараа оруулан товч бөгөөд тодорхой бичих

    Таны CV-ний хамгийн эхний хэсэгт бичигдсэн товч танилцуулга нь ажил олгогчдод таны мэргэшил, ур чадвар болон карьерын зорилгоос танилцуулсан ерөнхий мэдээллийг өгөх болно. Тиймээс энэ хэсэгт хэт нуршилгүйгээр тухайн ажлын байрны шаардлагад нийцэж буйгаа илэрхийсэн товч бөгөөд тодорхой танилцуулга оруулах. Мөн энэ хэсгийг ажлын байрны зар бүрд тохируулан өөрчлөн найруулах хэрэгтэй.

    Оруулах:

    • 2-4 өгүүлбэрт багтаан өөрийн туршлага, ажлын байртай холбоотой шаардлагад нийцсэн чадварууд болон үр дүнгээ онцлон бичих.
    • Ажлын байрны зард дурдагдсан ур чадваруудыг танилцуулгадаа шингээх.
    • Товч бөгөөд цэгцтэй байх.

    Оруулахгүй байх:

    • “Хичээнгүй”, “Сэтгэлтэй”, “Хөдөлмөрч”, “Хүсэл Тэмүүлэлтэй” гэх мэт ерөнхий үгсийг хэрэглэхээс зайлсхийх. Үүний оронд тодорхой давуу тал болон үр дүнг онцлох.
    • Хэт нуршсан урт зүйлс бичихгүй байх.

    3. Зөвхөн ажлын байрны зартай холбогдолтой ажлын туршлагаа онцлох

    Ажлын туршлага оруулах хэсэг нь таны CV-ийн хамгийн чухал хэсэг болох ба таны карьерын ур чадвар, туршлага, амжилтыг харуулах ёстой. Та өөрийнхөө бүх ажлын байрыг жагсааж хэрэггүй, харин тухайн ажилд холбогдолтой ажлуудаасаа онцлох хэрэгтэй.

    Оруулах:

    • Хамгийн сүүлд хийж гүйцэтгэсэн ажлаа хамгийн эхэнд дурдах байдлаар доош цувуулан бичих
    • Ажил үүргийн жагсаалтаас илүү ажлын үр дүнгээ бичих. Ингэхдээ “Борлуулалтыг 20% өсгөсөн, 5 хүртэлх хүнтэй баг удирдсан” зэрэг хэмжигдэхүйц үр дүнг оруулахыг зорих.
    • Тухайн ажлын байрны шаардлагад тохируулан ажлын туршлагаа бичих.

    Оруулахгүй байх:

    • Хамааралгүй болон хэт хуучин туршлагаа оруулахгүй байх.
    • Ерөнхий хэллэг ашигласан мэдээлэл оруулахгүй байх.
    • Туршлагаа худал бичихгүй байх. Шударга байх нь чухал.

    4. Ур чадвар болон Шаардлагад нийцэж буйгаа онцлох

    Ажлын байрны зар дээр дурдсан байгаа ур чадваруудыг онцлох нь ажил олгогчдод таны ур чадварыг хурдан үнэлэх боломжийг олгодог. Энэ хэсгийг мөн тухайн ажлын байрны шаардлагад нийцүүлэн өөрчилж зохион байгуулах хэрэгтэй.

    Оруулах:

    • Ур чадвар хэсэгт тухайн ажлын байранд дурдагддсан таны эзэмшсэн хатуу болон зөөлөн ур чадваруудаас оруулах.
    • Мэргэжлийн буюу техникийн ур чадваруудаас (софтвейр, оффисын програм ашиглах, кодинг) гадна манлайлал, багаар ажиллах, харилцааны ур чадвар зэрэг зөөлөн ур чадваруудыг хамтад нь дурдах.
    • Тодорхой бөгөөд өөрийн хамгийн сайн ур чадварууд дээрээ анхаарах.

    Оруулахгүй байх:

    • Тухайн ажлын байранд хамааралгүй болон өөрт байхгүй ур чадваруудыг оруулахгүй байх.
    • Хэт их ерөнхий ур чадваруудыг оруулахгүй байх.

    5. Боловсрол болон мэргэшсэн сертификатуудыг оруулах

    Таны эзэмшсэн боловсрол мэдээж CV-ний чухал хэсэг боловч хэрэв та олон жилийн ажлын туршлагатай бол үүнийг хамгийн гол хэсэг болгох хэрэггүй. Таны диплом эсвэл сертификатууд болон нэмэлт мэргэшлийн зэрэг нь таныг бусдаас ялгарах боломжийг олгоно.

    Оруулах:

    • Хамгийн сүүлд олж авсан мэргэжлийн зэргээ хамгийн эхэнд дурдах.
    • Тухайн ажлын байранд үнэ цэнэ өгч чадах бүх нэмэлт сертификатуудыг оруулах.
    • Хэрвээ ажил олгогчид сэтгэгдэл үлдээж чадахаар бол сурч буй хугацаанд олж авсан шагнал, урамшууллыг оруулж болно.

    Оруулахгүй байх:

    • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бол ахлах сургуулийн мэдээллийг оруулах хэрэггүй.
    • Хугацаа дууссан болон хамааралгүй мэргэжлийн сертификатуудыг оруулах хэрэггүй.

    6. Ажлын зар бүрд тохируулан CV-ээ үүсгэх

    Та CV-ээ тухайн ажлын байрны шаардлагад тохируулах нь хамгийн чухал алхам юм. Энэ нь ажил олгогчдод та тухайн ажлын байрны зорилт, шаардлагад нийцэж байгаа гэдгийг харуулдаг.

    Оруулах:

    • Танилцуулга, туршлага болон ур чадвар хэсгийг тухайн ажлын байрны танилцуулга, шаардлагад нийцүүлэн бичиж найруулах.
    • Тухайн ажлын байрны шаардлагад нийцэж буй туршлага, ур чадваруудыг онцлох.

    Оруулахгүй байх:

    • Нэг загвараар хийсэн CV-г бүх ажил олгогчид руу илгээхгүй байх. CV-ээ ажлын байранд тохируулан өөрчлөх.
    • Хэрэв өөр өөр төрлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад ажилд орох гэж байгаа бол нэг ижил CV-г ашиглахгүй байх.

    7. Цэгцтэй байлгах

    Мэргэжлийн CV нь унших хялбар бөгөөд ойлгомжтой байдаг. Ажил олгогчид өдөр бүр маш олон CV-тэй танилцаж байдаг тул та CV-ээ уншихад хялбар бөгөөд ажил олгогч хэрэгтэй мэдээллээ хурдан олж авахаар байлгах хэрэгтэй.

    Оруулах:

    • Өөрийн туршлагаас хамааран 1-2 хуудсанд багтаах.
    • Бүгдийг нь бус зөвхөн хамааралтай ажлын туршлага, ур чадвар, үр дүнгээ оруулах.

    Оруулахгүй байх:

    • 10-20 жил ажилласан нөр их туршлагагүй л бол 2 хуудсаас их байлгах хэрэггүй.
    • Гэрлэлтийн байдал, нас, хаяг зэрэг шаардлагагүй хувийн мэдээлэл оруулахгүй байх.

    8. Илгээхийн өмнө ямагт давхар шалгах

    Таны CV үг болон утгын алдаатай байх нь таны боломжийг бууруулах болно. Анхаарал төвлөрүүлэх чадвар маш чухал.

    Оруулах:

    • CV-гээ дахин дахин шалгаж, хэн нэгнээр хянуулж уншуулах.
    • Алдаа засах хэрэгсэл ашиглах.

    Оруулахгүй байх:

    • Үг зүйн эсвэл утга агуулгын алдаатай CV илгээхгүй байх.
    • Алдаа засах хэрэгсэлд 100% найдахгүй байх.

    CV-нд оруулахаас татгалзах зүйлс:

    • Хувийн мэдээлэл: Ажил олгогч шаардаагүй бол хэт хувийн мэдээллүүдээ оруулахгүй байх.
    • Лавлагаа: Ажил олгогч шаардаагүй тохиолдолд ямар нэгэн лавлагаа, тодорхойлолт оруулах хэрэггүй.
    • Хобби: Зөвхөн ажлын байртай холбоотой тохиолдолд хоббиг оруулах.
    • Хэт их техникийн хэллэг: Хэт олон техникийн үгс эсвэл салбарын хэллэгийг ашиглах нь уншигчдад ойлгоход төвөгтэй байдал үүсгэх эрсдэлтэй.

    Мэргэжлийн түвшинд CV-ээ бэлтгэж чаддаг байх нь таны ажилд орохын тулд эзэмшсэн байх ёстой чухал чадваруудын нэг юм. Энгийн бөгөөд ойлгомжтой, тухайн ажилд тохирсон CV бичих нь таныг бусдаас ялган харуулж, илүү тодруулан харуулах болно. Таны CV нь таны мэргэжлийн нэрийн хуудас байх ёстой тул сайтар боловсруулсан CV нь танд ажлын ярилцлагад хялбар дуудагдах боломжийг олгоно. CV-гээ мэргэжлийн түвшинд гаргах нь таны карьерт шинэ боломжуудыг нэмэх болно!

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.

    Унших: Applicant Tracking System(ATS)-д нийцтэй CV загвар гэж юу вэ?