Өглөө бүр сэрээд ажилдаа явахын тулд өөрийгөө хүчээр сэрээдэг үү? Эсвэл амьдралдаа дурлаж, ажлаа нэгэн хэсэг нь гэж хүлээж авдаг уу?
Сүүлийн жилүүдэд “work-life balance” буюу ажил амьдралын тэнцвэр гэсэн ойлголт дэлхий нийтэд хүчтэй яригдах боллоо. Энэ нь хүн зөвхөн ажлын төлөө амьдрах бус, амьдралын бусад хэсгүүд — гэр бүл, эрүүл мэнд, чөлөөт цаг, хувийн хөгжил зэрэгт тэнцвэртэй цаг, анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн санаа юм. Монгол Улсад ҮСХ-ны 2024 оны мэдээгээр, амралтын өдөр ч ажилладаг, ачаалал өндөртэй ажилчдын тоо 27%хүрээд байна гэжээ.
НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-ийн 2023 оны судалгаагаар:
- Дэлхий даяар нийт ажилчдын 36% нь долоо хоногт 48-аас дээш цаг ажилладаг.
- Ажлын урт цаг нь сэтгэл гутрал, зүрхний өвчин, нойргүйдэл, гэр бүл салалт зэргийг дагуулдаг.
- Харин тэнцвэртэй ажилладаг хүмүүсийн сэтгэл ханамж 21%-аар өндөр байжээ.Бидний өдөр тутмын амьдралын бүтээмжид илт нөлөөлдөг болохыг дээрх судалгаанууд харуулж байна. Тэгвэл:
Ажил амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ?
1. Цагийн менежмент сайжруулах
- Ажлын болон амралтын өдрүүдээ төлөвлөж, хийх ажлуудаа тэнцвэртэй зохион байгуулаарай.
- “Би завгүй” гэдэг үг заримдаа “би төлөвлөөгүй” гэдгийг л илэрхийлдэг шүү.
2. Хязгаар тогтоож сурах
- Ажлаа ажил дээрээ хийж дуусгахыг зорь.Гэртээ та гэр бүлийн гишүүн байх хэрэгтэй.
- Амралтын болон оройн цагаа гэр бүл, өөртөө зориулах. Энэ маш чухал шүү.
- Цахим орчноос түр холдох дадлыг өөртөө хэвшүүл.
3. “Үгүй” гэж хэлж сурах
- Бүхнийг амжуулах гэж яарч, өөрийгөө ядраах шаардлагагүй шүүдээ.
- Өөрийн нөөц бололцоо, юунд хэр их энерги, цаг хугацаагаа зарцуулахаа мэддэг байх нь чухал.
- Татгалзах зориг бол уян хатан байдал бишшүү, харин ухаалаг шийдвэр юм.
Тэнцвэртэй амьдрах нь таны сонголт
Амьдрал гэдэг зөвхөн “ажлын дараа” эхэлдэг зүйл биш
Ажил амьдралын ялгаа нь нэг нь “үүрэг”, нөгөө нь “утга учир” мэт ханддаг хэв маяг олон хүнд бий. Гэвч бид өөрсдөө л ажил болон амьдралын хооронд шийдвэр гаргагч нь юм.
Ажилдаа амжилттай, амьдралдаа жаргалтай байх хоёрыг зэрэг бүтээх боломжтой. Гол нь зорилго, сонголт, төлөвлөлттэй байх. Тиймээс ажил амьдралын тэнцвэрийг хайж биш, бүтээж эхэл. Амжилттай ажилласан л бол “амьдралдаа хэрэгтэй зүйлийг ч бүтээсэн” гэж мэдрэх тэр мэдрэмж, энэ л жинхэнэ тэнцвэр юм.
Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.